niitlelch.mn · Snapshot Archived: 2026-10-24 21:24 UTC Source: https://niitlelch.mn/%d1%83%d0%bb%d1%81-%d1%82%d3%a9%d1%80/%d1%83%d0%b8%d1%85-%d1%8b%d0%bd ef528a42a1b95d2c… ← back to niitlelch.mn

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд улс төрийн 13 нам оролцох хүсэлтээ ирүүлжээ

Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 13 нам Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлд заасан баримт бичгийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явагдах Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтийн хамт Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгсөн байна. Үүнд:

Сонгуулийн Ерөнхий Хороо нөхөн сонгуульд оролцох намуудын хүсэлтийг хүлээн авах, нягтлан шалгаж, Хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд намуудын баримт бичгийг хүлээн авснаас хойш 5 хоногт багтаан буюу 2019 оны 5 дугаар сарын 04-ний дотор УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох намуудыг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргаж, бүртгэгдсэн намуудад батламж олгох юм гэж Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээллээ.