niitlelch.mn · Snapshot Archived: 2026-10-24 21:24 UTC Source: https://niitlelch.mn/%d1%83%d0%bb%d1%81-%d1%82%d3%a9%d1%80/%d0%b0%d0%bd-%d1%8b%d0%bd-%d0%b c25aeb812d3f50fd… ← back to niitlelch.mn

АН-ын дарга С.Эрдэнийг огцрохыг шаардлаа

АН-ын шинэчлэлийн хөдөлгөөнөөс АН-ын дарга С.Эрдэнэд шаардлагыг өнөөдөр /2019-05-06/ хүргүүллээ. Уг шаардлагад судалгааны байгууллагын дүнгээс С.Эрдэнийг намын дарга болсноос хойш АН-ын рейтинг унаж байгаа,

“Эрдэнэт”-ийн 49 хувь оролцсон, Нийгмийн даатгалын газрын дарга байхдаа хууль бус үйлдэл хийсэн зэрэг 15 үндэслэлийг дурьдсан байна. Иймээс намын Онц их хурлыг хуралдуулж, С. Эрдэнийг АН-ын даргаас огцрох өргөдлөө өгөхийг шаарджээ.