niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:24 UTC Quelle: https://niitlelch.mn/%d1%83%d0%bb%d1%81-%d1%82%d3%a9%d1%80/%d1%88%d0%b8%d0%bd%d1%8d%d1%8d% a802ef0be14d399b… ← zurück zu niitlelch.mn

Шинээр томилогдох байнгын хороодын дарга нарын нэрс тодорлоо

Дөнгөж сая  /2019-05-06/ байнгын хороодын хуралдаан дуусч, шинээр томилогдох байнгын хороодын дарга нарын нэрсийг олонхийн саналаар шийджээ.

Тодруулбал, Өргөдлийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улираан томилохоор, Эдийн засгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг, Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг улираан томилохоор, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар олонхийн санал авчээ.

Уг саналыг бүлэгтээ танилцуулж, улмаар УИХ-аар оруулах юм.