2017.04.27 · niitlelch.mn (Archiv)
· Архив
“Гулгаа массаж” зар наавал баривчилна
Энэ сард “Лантуун дохио” ТББ-ын залуус санаачлан нийслэлийн гудамж талбайд наасан “Гулгаа массаж” гэх зарыг хуулж, хаях ажлыг хийсэн. Гулгаа массаж нэрийн дор биеэ үнэлэлт, хүний наймаа газар авч байгаа тул залуус хууль бус зүйлтэй ийн тэмцэж буй аж.
Харин энэ асуудлаар Нийслэлийн цагдаагийн газраас шалгалт явуулж, 8000 гаруй зарын хуудсыг хурааж, зар байрлуулсан 108 иргэнийг утасны дугаараар нь хөөж, илрүүлэн 600 гаруй мянган төгрөгөөр торгон, хариуцлага тооцжээ.
Цаашид ийм төрлийн зар наасан иргэнийг баривчлах хүртэл арга хэмжээ авч, хариуцлагыг чангатгах тухай ч мэдээлсэн юм.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.