09.05.2019 · niitlelch.mn (Archiv) · Archiv

ФОТО: “Монголиан Коннекшн” УСК Казахстанд нээлтээ хийлээ

Найман орны уран бүтээлчид хамтран тоглосон “Монголиан Коннекшн” уран сайхны кино Казахстан улсын кинотеатруудаар гарч эхэлжээ. Монголын кино урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах “Cinema Awards-2019” ёслолын ажиллагаа энэ сарын 2-нд Шангри-Ла зочид буудалд болж, шилдгүүдээ тодруулсан.

Уг ёслолын ажиллагааны шилдэг продюсер номинацийн шагналыг продюсер, жүжигчин Б.Амарсайхан хүртсэн. Гэвч тэрбээр Казахстан улсад киноны нээлтийн ёслолд оролцохоор явсан учраас уран бүтээлчдийн төлөөлөл түүний шагналыг авсан юм.

“Монголиан Коннекшн” уран сайхны кинонд АНУ, Монгол, Казахстан, Турк, Герман, Англи, Австрали, Канад зэрэг орон орны уран бүтээлчид ажилласан бөгөөд киноны гол дүрд жүжигчин Б.Амарсайхан, Б.Цэцэг, Т.Бархүү, Б.Янжиндулам нар тоглож, Холливудын 20 гаруй кинонд зураглаачаар ажилласан зураглаач Жорж Балленжер ажиллажээ. Сонирхуулахад, энэхүү кино нь зураг авалтынхаа 15 хувийг АНУ-д хийсэн гэдгээрээ онцлог аж.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.