27.04.2017 · niitlelch.mn (Archiv)
· Archiv
29-р сургуулийн захирлаар М.Сарантуяаг томиллоо
Энэ сарын 25-ны өдөр БСШУСЯ-наас байгуулсан Ажлын хэсгийн шалгалтын дүн гарсан. Уг шалгалтад үндэслэн Нийслэлийн Засаг даргын тамгын газраас захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан.
Харин түүний ажлыг тус сургуульд 30 гаруй жил ажиллаж буй дохионы хэлний багш М.Сарантуяаг даалган, хавсран гүйцэтгэгчээр томилжээ.
Харин хөдөлмөрийн гэрээ зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас халагдсан Б.Батсайхан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд “Манай багш нар намайг ажлаас халсаныг эсэргүүцэж байна” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ. Энэ асуудалтай холбоотойгоор тус сургуулийн зарим багш, ажилчид жагсаал хийн эсэргүүцлээ илэрхийлэхээ ч мэдэгдээд буй аж.
Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.
Kommentare (0)
Noch keine Kommentare.
Zum Kommentieren bitte anmelden.