10/05/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Сургуулийн орчиндоо мод тарихыг уриаллаа

Монгол Улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүр зохион байгуулдаг “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг угтан “СУРГУУЛИЙН ОРЧИНДОО МОД ТАРЬЦГААЯ-2019” үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ хүрээнд 10.000 нарс модны суулгацыг ерөнхий боловсролын 100 сургуульд үнэ төлбөргүй өгч, сурагчид болон багш, ажилчид, эцэг эхчүүдийг “Бүх нийтээр мод тарих өдөр”-т идэвхтэй оролцоход уриалж байна.

Энэхүү үйл ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газар, нийслэлийн Байгаль орчны газар болон Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран зохион байгуулж байгаа юм. Үйл ажиллагааны нээлтийг “Сэтгэмж” цогцолбор сургууль дээр эхлүүлж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга нар оролцож, 100 ширхэг нарс модны суулгацыг “Сэтгэмж” цогцолбор сургуульд гардуулан өгч багш, сурагчдын хамт тарилаа.

10.000 ширхэг суулгацыг ерөнхий боловсролын 100 сургуульд тараах, тарих үйл ажиллагаа 2019 оны энэ сарын 9-11 хүртэл үргэлжилнэ. Мөн “Тарьц суулгац-2019” үзэсгэлэн худалдаа Тусгаар тогтнолын талбайд 2019 оны энэ сарын 14 хүртэл үргэлжилж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.