16/05/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

АНХААР: Цасан шуурганы улмаас Зүүн чиглэлийн замыг түр хаалаа

Орон нутгийн замд мөсөн бүрхүүл тогтож, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсчээ!!!

Тэгвэл Зүүн урд чиглэлд хүчтэй цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул Говьсүмбэр, Замын-Үүд, Бор-Өндөр, Эрээн чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байна.

Тиймээс хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нар анхаарал болгоомжтой тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаж хурдаа тохируулж явах, онцын шаардлагагүй бол цаг агаар, замын нөхцөл сайжиртал орон нутгийн замд гарахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Цаг агаар, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Ховд, Баянхонгорын хойд, Дундговийн зүүн, Хэнтийн өмнөд хэсгээр салхи баруун хойноос секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-26 метр хүрч ширүүснэ.

Мөн зүүн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний бороо, нойтон цас орж, баруун, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.