22/05/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Өндөр өсгийт дээрх бүсгүйчүүдийн амьдрал…

Эмэгтэй хүний гоо сайхан байдлыг маш олон зүйлсээр тодорхойлж болдог. Энэ дундаас өөртөө итгэх итгэлийг хэд дахин нэмэгдүүлдэг өндөр өсгийт, уруулын будаг хэмээх зүйлийг хамгийн түрүүнд дурдах нь зүйтэй биз ээ.

Гоё сайхан, загварлаг байхын тулд эмэгтэй хүнээс багагүй хөдөлмөр, золиос гардаг. Үүний тод жишээ бол ӨНДӨР ӨСГИЙТ дээрх амьдрал. Өндөр өсгийт өмсөөд гунхах бүсгүй хэн хүний нүдэнд сайхан харагддаг ч, түүний ард асар их тэвчээр, золиос, төлөвлөлт, хүмүүжил, үзэл бодол нуугдаж байдаг юм.

Мэдээжийн хэрэг гутал гэдэг бол нэн түрүүнд хөлд эвтэйхэн, эрүүл мэндэд харшлахгүйн сацуу загварлаг, үзэмжтэй байх нь чухал. Тэгвэл үүний эсрэг мэт тав тухгүй, хар дарсан зүүд мэт зовлон зарим бүсгүйчүүдийг нөмөрсөн мэт.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.