01/05/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Нийслэлд төмөр зам дагуу 13 нүхэн гарц барина
Нийслэл хотноо төмөр зам автозамтай нэг түвшинд огтлолцдог нь осол аваар гарах нөхцлийг бүрдүүлж, мөн автозамын түгжрэл үүсэх нэг шалтгаан болдог. Тиймээс энэ хавраас эхлэн нийслэлд төмөр зам дагуу 13 нүхэн гарц барихаар төлөвлөжээ.
Нүхэн гарц барих ажил энэ хавраас эхлэх бөгөөд хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын хөнгөлөлттэй олгож буй зээлээс гаргахаар тусгаад буй аж.
Түүнчлэн төмөр зам дагуу зөвшөөрөлгүй буусан айлууд төмөр замын хаалт, хашлагыг эвдэлж, төмөр замд эвдрэл үүсэх нөхцлийг бүрдүүлж байгаа талаар Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжигднямаа Нийслэлийн засаг дарга болонЗам тээврийн хөгжлийн сайдад танилцуулж, Хотын захирагч зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэхээ мэдэгдлээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.