11/05/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Уул уурхайн сайд “Оюутолгойн” шинэ захирлыг хүлээн авч уулзлаа

Уул уурхайн сайд “Оюутолгойн” шинэ захирлыг хүлээн авч уулзлаа.

“Оюутолгой” компанийн шинэ гүйцэтгэх захирлаар томилогдсон Армандо Торресыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Оюутолгой” компани одоо хэрэгжүүлж буй ажлууд болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар мэдээлэл өгөв.

Тэд үндэсний ханган нийлүүлэгчийг дэмжин харилцаа холбоог сайжруулах, тендерийн үйл ажиллагааг хялбар болгох, ирээдүйн үйлдвэрлэлийг хэрхэн бий болгох гэсэн чиглэлээр ажиллаж байгаагаа танилцууллаа.

Сайд Ц.Дашдорж үйлдвэрийн хүний нөөцийг монгол иргэдээс ахиу бүрдүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд уурхайчдын амьдрах нөхцлийг сайжруулж, орон сууц барих ажлыг Ханбогд суманд даруй эхлэх хэрэгтэйг онцлов.

эх сурвалж: mongolianminingjournal.com

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.