27/05/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Өмнөговь аймаг бизнесийн инноваци хөгжлийн төвтэй боллоо

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр нь Монгол улсын хэмжээнд эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх болон жижиг дунд үйлдвэрүүдийг идэвхжүүлэн дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэхээр зорин ажилладаг.

Тус хөтөлбөр нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан, Оюу Толгой ХХК-тай хамтран Өмнөговь аймгийн жижиг дунд бизнесүүдийг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байна.

“Чадавхжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод “Бизнесийн инноваци хөгжлийн Төв”-г байгуулж үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Тус төв нь сургалт, зөвлөх үйлчилгээ болон төрөл бүрийн сургалтын дараах үйл ажиллагааг бизнес эрхлэгчдэд үзүүлж ажиллана.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.