27/05/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Муудсан мах хадгалж байсан Хятад иргэдийг 461 дүгээр ангид саатуулжээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтэд байрладаг “ТМ Эко хүнс” ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд тавдугаар сарын 23-ны өдөр тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулсан.

Шалгалтын үеэр гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсэнд зориулан бэлтгээгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй 20 гаруй тонн үхрийн мах байсныг илрүүлсэн ажээ.

Иймд тус махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгсөн бөгөөд хариу эцэслэн гараагүй, шалгалт үргэлжилж байгаа талаар НМХГ-аас мэдээллээ.

Мөн дээрх хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын иргэн Ю, Б нарыг сэжигтнээр татан 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.