13/05/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
БНХАУ 2 тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлнэ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй. Айлчлалынхаа үеэр тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхсан бөгөөд энэ үеэр тус улс манай улсад тулгараад буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж, ирэх гурван жилд 2 тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ илэрхийллээ.
Түүнчлэн цаашид хөдөө аж ахуй болон уул уурхайн салбарт хамтран ажиллаж, Тавантолгойн төслийг дагалдах төмөр зам, эрчим хүчний станц барих ажил, Оюунтолгойн ордын үйлдвэрийн төсөлд хамтарч ажиллах нь хоёр улсын хувьд харилцан ашигтай хэмээжээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.