30.05.2019 · niitlelch.mn (Archiv) · Archiv

120 хүний бүрэлдэхүүнтэй энхийг сахиулах багийнхан “Жанжин” туганд хүндэтгэл үзүүллээ

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх цэргийн хамгаалалтын ротын 10 дугаар ээлжийн цэргийн багийн 120 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн багт 6 эмэгтэй алба хаагч байгаа юм.

Ажиллагааны өмнөх бэлтгэлээ хангаад Зэвсэгт хүчний жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо.

Ёслолын ажиллагааны нээлтийн үеэр багийн нийт бие бүрэлдэхүүнд ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Манай энхийг сахиулагчид энэхүү ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээрээ Зэвсэгт хүчний энхийг сахиулах чадавхийг нмэгдүүлэхээс гадна улс эх орныхоо аюулгүй байдлыг улс төр дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсаа дэлхий дахинд сурталчлан таниулах, улс төр, эдийн засаг, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Мөн түүнчлэн цэргийн багийн ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлийг тухайн газар оронд үүсч болзошгүй цагийн байдалд ойртуулан, өдөр шөнө, байгаль, цаг уурын хүндрүүлсэн нөхцөлд хүн нэг бүрт ажиллагааны арга техникийг эзэмшүүлэн, тэдний үүрэг гүйцэтгэх сэтгэлзүйн бэлтгэлжилтийг дээшлүүлж цэргийн багийн жигдрэлтийг ханган зохион байгуулсан болно” гэдгийг дурдаад цэргийн багийн захирагч дэд хурандаа Н.Цэцэнхүүд Монгол Улсын төрийн далбааг гардуулан өглөө.

Мөн ЗХЖШ-ын Ажиллагаа-удирдлагын газрын дарга бригадын генерал Д.Ганзориг цэргийн багийн захирагч дэд хурандаа Н.Цэцэнхүүд хадаг, мөнгөн аягатай идээг өргөн барьж, аян замын ерөөлийг билэгдсэн юм.

Арга хэмжээнд ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалын удирдлага албаны хүмүүс, цэргийн багийн бие бүрэлдэхүүн тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.