31/05/2019 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Дуучин Б.Халиун “Дархан бэр”-ийн тоог нэмлээ
Халамжит хань, сайн ээж, чадварлаг дуучин гэх сайхан тодотголуудыг өөртөө бүрдүүлсэн эмэгтэй бол Дуучин Б.Халиун. Монголчууд эртнээс гурван хүү төрүүлсэн эхийг “Дархан бэр” хэмээн өргөмжилдөг.
Энэ оны эх үрсийн баярыг тохиолдуулж өчигдөр /2019-05-30/ зарим ээжид дархан бэрийн одон зүүсний нэг нь олны танил бүсгүйчүүдээс дуучин Б.Халиун байлаа.
Тэрбээр энэ тухайгаа фэйсбүүк хуудасдаа “Билэгт сайн өдөр дархан бэрийн одон гардсандаа баяртай байна” хэмээн бичжээ. Үүнийг гардахад түүний гэр бүлийн хүн болох дуучин О.Анхбаяр байлцжээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.