2019.05.31 · niitlelch.mn (Archiv) · Архив

Дуучин Б.Халиун “Дархан бэр”-ийн тоог нэмлээ

Халамжит хань, сайн ээж, чадварлаг дуучин гэх сайхан тодотголуудыг өөртөө бүрдүүлсэн эмэгтэй бол Дуучин Б.Халиун. Монголчууд эртнээс гурван хүү төрүүлсэн эхийг “Дархан бэр” хэмээн өргөмжилдөг.

Энэ оны эх үрсийн баярыг тохиолдуулж өчигдөр  /2019-05-30/ зарим ээжид дархан бэрийн одон зүүсний нэг нь олны танил бүсгүйчүүдээс дуучин Б.Халиун байлаа.

Тэрбээр энэ тухайгаа фэйсбүүк хуудасдаа “Билэгт сайн өдөр дархан бэрийн одон гардсандаа баяртай байна” хэмээн бичжээ. Үүнийг гардахад түүний гэр бүлийн хүн болох дуучин О.Анхбаяр байлцжээ.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.