31/05/2019 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Хүүхдийн баярыг АВТОМАШИНГҮЙ тэмдэглэх шийд гарлаа
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг /2019-06-01/ автомашингүй өдөр болгох шийдвэр дөнгөж сая гарчээ.
Хэдэн өдрийн өмнө Тээврийн цагдаагийн албаныхан Зургадугаар сарын 1-ний баярыг автомашингүй өдөр болгон тэмдэглэж, нийтийн тээврээр үйлчлүүлэх, эсвэл дугуй унах зэргээр жинхэнэ утгаар нь гэр бүлийн баяр болгож өнгөрүүлэхийг уриалсан юм.
Тэгвэл уг саналыг Цагдаагийн ерөнхий газраас дэмжиж дээрх шийдвэрийг гаргасан байна. Баярын өдөр Цэцэг төв – Цаг уур орчны шинжилгээний хүрээлэн – Сүхбаатарын талбай – Гадаад харилцааны яам гэсэн маршрутын дагуу автомашингүй зорчих юм байна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.