03/06/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хойд Америкийн ноён оргилд Монголын уулчид гарлаа

ОУХМ Б.Гангаамаа, Ч.Ариунзулын хамт Хойд Америк тивийн Денали /6144/ уулын оргилд тавдугаар сарын 29-нд амжилттай гарсан байна.

Энэ удаад Монголын хоёр уулчин хамтдаа авирсан нь онцлог байв. “Хайрхан аялагч” клубийг үүсгэн байгуулагчийн нэг, уулын спортын мастер Ч.Ариунзул Монгол орны өндөр уулсаас гадна, 2014 онд Европ тивийн ноён оргил, Кавказийн нурууны Эльбрусийн 5642 м өндөртэй баруун болон 5621 м зүүн оргилд клубийнхээ гишүүдийн хамт гарч байжээ.

Мөн 2013 онд Африк тивийн ноён оргил Климинжаро /5895 м /, 2015 онд Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа /6962 м/, 2018 онд дэлхийн дээвэр Эверест хайрханы үндсэн отог 5364 метр руу 10 хоногийн 200 гаруй км-ын явган аялал хийсэн туршлагатай уулчин юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.