14/05/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

iPhone 8 хамгийн өндөр үнэтэй нь

“Apple” компанийн 10 жилийн ойг тохиолдуулан худалдаанд гарах iPhone утасны шинэ загварын талаарх таамаглалууд цөөнгүй бий. Мэргэжилтнүүд iPhone 8 загварыг энэ оны есдүгээр сард эсвэл оны сүүлчээр худалдаанд гаргана хэмээн таамаглаж буй. Тэгвэл тус загвартай бас нэгэн дуулиан “Business Insider” сэтгүүлд нийтлэгджээ.

Нийтлэгч Симона Жанковскийн үзэж буйгаар шинэ загвар 1000 ам.доллараас багагүй үнэтэй худалдаанд гарах гэнэ. 128 гб багтаамжтай нь 1000 ам.доллараар худалдагдах бол 256 гб багтаамжтай iPhone 8-ийн үнэ 1099 ам.доллар хүрэх төлөвтэй байгаа аж.

Энэ нь өмнөх iPhone 7 загвараас 130 ам.доллараар үнэтэй болох тул тус компанийн утаснуудаас хамгийн өндөр үнэтэй загвар болох нь хэмээн цахим хуудсууд мэдээлж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.