14/05/2017 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Орон сууцны үнэ 10 хувь буурчээ
Монголбанкны захиалгаар “Тэнхлэг зууч” компани сар бүр орон сууцны үнийн индексийг гаргадаг. Өнгөрөгч сарын үнийн индексийг тус компани танилцууллаа.
Шинэ орон сууцны үнэ нэг метр кв нь 2 сая төгрөг болон буурсан нь өмнөх сарынхтай харьцуулахад 0,8 хувь хямдарсан гэсэн үг. Харин түрүү жилийн мөн үеийнхээс 0,2 хувь өссөн үзүүлэлттэй гарчээ.
Хуучин байрны үнэ ч нэлээн буурсан бөгөөд хоёр өрөө байр дунджаар 72.5 сая төгрөг байгаа нь өнгөрөгч оны мөн үеийнхээс 10 хувь буурсан гэсэн үг. Хуучин орон сууцны үнэ 2014 оноос хойш тасралтгүй буурч байгаа бөгөөд орон сууцны үнийн ерөнхий индекс 2.2 хувь буурсан хэмээн Монголбанкнаас мэдээллээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.