2017.05.14 · niitlelch.mn (Archiv) · Архив

Н.Энхбаяр тайлбар хийлээ

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлэх хүсэлтээ ирүүлсэн гурван нэр дэвшигчийн асуудлыг СЕХ өнөөдөр хуралдан шийдвэрлэх гэж буй. СЕХ хаалттай хуралдаж буй нь шийдвэр гаргахад улс төрийн нөлөө орж, хууль бус шийдвэр гарна хэмээн үзсэн МАХН-ын гишүүд өнөөдөр СЕХ-ны байр луу дайран орсон юм.

Иргэдийн төлөөлөл оролцсон уг үймээний үеэр нэр дэвшихээр бүртгүүлсэн Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян, Ц.Шаравдорж нар СЕХ-ны удирдлагатай уулзсаны дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр доорх тайлбарыг хийлээ.

Тэрбээр “Нэр дэвшигчид сүүлийн таван жилд эх орондоо оршин суусан байх ёстой шаардлага тавьдаг. Миний бие сүүлийн 20 жил Сүхбаатар дүүрэгт амьдарч буй. Сүүлийн таван жилд Солонгос улс руу эмчлүүлэхээр явж байсан” гэсэн тайлбар өгсөн юм.

https://www.facebook.com/chimeg.chimgee.980/videos/vb.100002890155567/1139384556167872/?type=2&theater

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.