05/06/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Гамшгаас хамгаалах үндэсний сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн үеийн тогтвортой ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” сэдэвт үндэсний сургагч багш бэлтгэх сургалт нийслэлийн Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд эхэллээ.

Сургалтад ОБЕГ, НОБГ болон аж ахуй нэгж байгууллага, жижиг дунд үйлдвэрлэлийн 30 гаруй ажилтан, алба хаагч хамрагдаж байна.

Сургалтаар гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, аж ахуйн нэгж, байгууллагын түвшний гамшгийн удирдлагын тогтолцоо, компанийн засаглалын хүрээн дэх гамшгийн удирдлагын үүрэг хариуцлагын зааг ялгаа, бизнесийн үйл ажиллагаанд оролцогч талуудын гамшгийн асуудлаар хүлээх үүрэг, хариуцлага, хамтран ажиллах хүрээнд тавигдах шаардлага, ажлын уялдаа зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.

Мөн өгөгдсөн цагийн байдлаар гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах штабын дадлагыг хийх тус сургалт энэ сарын 7-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.