05/06/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Эрүүл мэндийн байгууллагуудад хүнд металл тодорхойлох багаж гардуулав

Linked automatically by name · ⚑ Report an error

Монгол улсад нийтийг хамарсан химийн осол, хордлогын үед нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор 2017-2018 оны хооронд Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Нийтийг хамарсан химийн ослын үеийн нийгмийн эрүүл мэндийн менежментийн чадавхийг бүрдүүлэх” олон улсын төслийн хүрээнд олон арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Химийн ослын шалтгааныг үнэн зөв тодорхойлж, эмчилгээ оношилгоог цаг алдалгүй үзүүлэхэд лабораторийн хүчин чадал, багаж, тоног төхөөрөмжийн хүрэлцээг сайжруулах зорилгоор биологийн болон орчны дээжинд хүнд металлын агууламж тодорхойлогч Та-Лаб, АВА-3 маркийн нийт 3 ширхэг тоног төхөөрөмжийг өнөөдөр НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн хор судлалын лаборатори, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд хүлээлгэн өглөө.

~Эрүүл мэндийн байгууллагуудад хүнд металл тодорхойлох багаж гардуулав~

Уг багаж нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд ундны ус, бохир ус, агаар, хөрсөнд As, Cd, Pb, Cu, Zn, Mn, Co, Fe, Ag зэрэг хүнд металл тодорхойлдог багаж юм. Энэхүү үйл ажиллагаанд ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол улс дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица, НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.