05/06/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Шүдээ бүрэн эрүүлжүүлсэн хүүхдүүдийг ЗУСЛАНД амраана

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал Баянгол дүүргийн 750 хүүхдийг хотоор аялуулж, зусланд амраах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

“Монгол хүн” хүмүүжлийн аяны хүрээнд эх оронч хүмүүжил төлөвшилтэй, хамт олондоо зөв үлгэр дуурайл үзүүлдэг хүүхдүүд болон “Монгол хүүхэд ба эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд шүдээ бүрэн эрүүлжүүлсэн хүүхэд багачуудад зусланд амрах эрхийн бичиг олгожээ.

Мөн “Уншлагыг дэмжих-2021” төслийн хүрээнд хамгийн олон ном уншсан, номонд дурлагч сурагчдыг энэхүү үйл ажиллагаанд хамруулж байна. Түүнчлэн агаарын бохирдол ихтэй бүсэд амьдарч буй хүүхдүүдийг “Эрүүл уушги-Эрүүл бие” хөтөлбөрийн хүрээнд зусланд амраахаар болжээ. Өнөөдөр хүүхдүүдэд зусланд амрах эрхийн бичгийг нь гардууллаа.

Хүүхдүүдийг зусланд зөвхөн амраахаас гадна “Миний эх орон” сэдэвт монгол хүний амьдрах ухаан, бие даан амьдрах чадвар олгох 36 цагийн сургалт явуулах юм. Ирэх долдугаар сарын 15-наас уг арга хэмжээ хэрэгжиж эхлэх аж.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.