06/06/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

ЗУРХАЙ: Сэвлэг үргээх болон үс засуулбал эд мал баялаг төгс болно

Өнөөдөр аргын тооллын 2019 оны зургаадугаар сарын 6. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын шинийн 3. Бархасвадь гараг. Өглөгт охин одтой, зургаан цагаан мэнгэтэй, хөх нохой өдөр.

Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Төмөр

Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Буудай боловсрох улирал 7 цаг 31 минутад эхэлнэ. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.