07/06/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Дэлхийн худалдааны байгууллагын хуралдааныг даргалж байна

Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбоотой асуудлын тухай хэлэлцээр /ТРИПС/-ийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр болж, хуралдаанаар оюуны өмч болон биологийн төрөл зүйл, эмийн асуудлууд, шинээр патент авах шаардлагад ашигласан уламжлалт мэдлэгийг нээлттэй болгох, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зэрэг асуудлыг хэлэлцэв.

Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбоотой асуудлын тухай хэлэлцээрийн зөвлөл нь ДХБ-ын Барааны худалдааны зөвлөл, Үйлчилгээний худалдааны зөвлөл зэрэг байгууллагын 3 гол зөвлөлийн нэг юм.

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч Л.Пүрэвсүрэн Зөвлөлийн даргын хувьд хуралдааныг даргалав.

Монгол Улс ДХБ-д 1997 онд нэгдэж орсноос хойш анх удаа уг байгууллагын тогтмол үйл ажиллагаатай бүтцүүдийн нэгийг 2019 онд даргалж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.