АМТАТ ЖОР: Будааг хэрхэн шарж ашиглах вэ?
Аливаа хоолны нэр төрөл, амт чанарыг БУДАА хэмээх зүйлгүйгээр төсөөлөх аргагүй. Будааг зөвхөн агшааж хэрэглэхээс гадна, хэрхэн шарж хэрэглэх талаарх хялбархан жороос хүргэж байна.
Орц:
Масло- 2 халбага
Өндөг- 2 ширхэг
Масло- 1 халбага
Хэрчсэн сонгино- 1/4 аяга
Хэрчсэн ногоон чинжүү- 1/4 аяга
Агшаасан будаа- 2 аяга
Чанаж бэлтгэсэн гахайн мах- тал аяга
Соё соус- 1/4 аяга
Вандуй- тал аяга
Хийх арга:
Хайруулын тавгаа халааж, 1 халбага масло хийж хайруулах бөгөөд үүндээ өндгөө хийж, салгаж хуурсны эцэст гаргаж авна.
Дахин хайруулын тавгаа халааж, үлдсэн 1 халбага масло хийж, үүндээ сонгино, чинжүү зэргээ 3 минут хуурах аж.
Харин үүндээ шарж бэлтгэсэн өндөг, будаа болон махаа хийж хуурах төдийгүй соё соусаар амтлах байна. Ингээд л таны будаа хормын төдийд бэлэн болно.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.