12.06.2019 · niitlelch.mn (Archiv) · Archiv

2022 оны хөлбөмбөгийн ДАШТ Катар улсад зохион байгуулагдана

2022 онд Катарт хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Гэтэл энд цэнгэлдэх хүрээлэнгүүдийн барилгын ажлын үеэр Балбын 1400 ажилтан амиа алдсан тухай мэдээллийг Балбын Засгийн газраас баталлаа. Энэ тухай “Араб Ньюс” мэдээлсэн байна.

Германы “Даблю-Ди-Ар” компаниас объектуудын барилгын ажилд оролцож байгаа ажилчдын хүнд амьдралыг өгүүлсэн баримтат кино гаргасан байна. Энэ киноны тухай Балбын Хөдөлмөрийн сайд Нараян Рагми огт сонсоогүй гээд Катарт өрнөж байгаа бүтээн байгуулалтад нутаг нэгтнүүд нь олноор амиа алдсан гэдгийг баталжээ.

“Энэ он жилүүдэд Балбын олон ажилтан Катарт амиа алдсан гэдэг нь үнэн. Надад одоохондоо баримтат киноны талаар ямар ч мэдээлэл алга байна. Катарт яг хэдэн хүн амиа алдсан тухай та нарт хэлэх боломж алга.

Гэхдээ олон хүн Катарт амиа алдсан гэдэг нь үнэн. Бид Катар руу ажилчдаа илгээж эхэлснээс хойш хүмүүс үрэгдсэн. Харин 1400 гэсэн тоонд би итгэлгүй байна. 200 юм уу, 300 хавьцаа л байгаа. Энэ асуудлыг засагтайгаа хамт тодруулах ёстой” гэж Рагми мэдэгдсэн байна.

Германы “Даблю-Ди-Ар” компанийн баримтат кинонд өгүүлснээр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн Катараас ямар ч нөхөн олговор аваагүй гэнэ. Эзэн оронд ажиллаж байгаа компаниуд аюулгүй байдлын шаардлагыг хангадаггүй, техник нь аюулгүй байдалд нийцдэггүйгээс болж ажилчид олноороо амиа алддаг тухай сэтгүүлч Жанак Сапкота мэдээлсэн байна.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.