13/06/2019 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Монгол гэрт хагас жил амьдарсан ХОТОН шувууг тавьлаа
Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч шархадсан хотон шувуу Чандмань сумын Сүлжээ багт байгааг олж, улмаар тухайн хотонг монгол гэрт асарч байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тухайн үед дээрх шувууны зүүн далавч, хөл нь гэмтсэн учир нисэж чадахгүй байсан. Тиймээс гэмтсэн хотон шувууг Жаргалант сум руу хүргэж, гурван сар эмчилсэн бөгөөд зориулалтын байр байхгүй учир айлын монгол гэрт тэжээсэн юм.
Түүнчлэн Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны хамт олон нэг настай хотон шувуунд Азхүү гэдэг нэр өгсөн.
Тэгвэл Азхүү нэртэй хотон шувуу долоон сарын асаргааны дараа эдгэсэн бөгөөд хотонг байгальд тавьж, ижил сүрэгтэй нь нийлүүлжээ.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.