18/06/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Архангайн хөгжимт драмын театрын барилгын ажлыг эрчимжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Архангай аймагт ажиллалаа.

Эрдэнэбулган сумын хоёрдугаар сургууль дээр аймгийн төвийн сургуулиудын багш нарын төлөөлөлтэй уулзаж, салбарын бодлого, үйл ажиллагаа болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл хийлээ.

Мөн Өсвөрийн даамчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж, Азийн аваргад оролцох эрхээ гардан авсан тус аймгийн баг тамирчдад баяр хүргэж, дэмжлэг туслалцаа үзүүлэв.

Дараа нь Архангайчуудын олон жил хүлээж буй барилгуудын нэг Хөгжимт драмын театрын шинэ барилгын ажлын явцтай танилцаж, “Акми холдинг” ХХК-ийг гүйцэтгэлээ эрчимжүүлж, ондоо багтааж дуусгах ажлын график боловсруулж, танилцуулах үүрэг өглөө. Мөн театрын барилгын ашиглалтыг сайжруулах боломжуудыг судлах, байгууллагын ажилчдын хүүхдийн цэцэрлэгийг багтааж болох талаар тооцоо судалгаа хийхийг орон нутгийн холбогдох албаныханд даалгав.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.