19/06/2019 · niitlelch.mn (Archiv)
· Archive
МХЕГ-аас бичил уурхай эрхлэгчдэд сургалт хийлээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бичил уурхай эрхлэгчид болон байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн төлөөлөл 100 гаруй хүнийг хамруулсан сургалтыг Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран зохион байгууллаа.
Холбогдох хууль тогтоомжийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх, ур чадвараа ахиулах зорилт тавин сургалтад хамрагдсан эдгээр иргэдэд “Ашигт малтмалын тухай”, “Зөрчлийн тухай”,
“Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуулиуд болон Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”, Засгийн газрын 311 дүгээр тогтоол түүний хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд дотоод хяналтыг сайжруулах, анхаарах асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.