19/06/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хотын дарга БЗД-ийн 133 дугаар сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэв

Нийслэлийн Засаг даргын А/596 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 мянган ам метр газрыг нийслэлийн Боловсролын газарт сургууль, цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 15 жил эзэмшүүлэх эрх олголоо.

Ингэснээр Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн багш, сурагчид шинэ хичээлийн байртай болох боломж бүрдлээ.

Ерөнхий боловсролын 133 дугаар сургууль нь 2017 онд шинээр байгуулагдсан ч газаргүйн улмаас “Монгол тэмүүлэл” сургуулийн нэг, хоёрдугаар давхарт хичээллэж байсан юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.