26/11/2016 · niitlelch.mn (Archiv) · Archive

Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 92 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Улс тунхагласаны баяр тохиож байгаатай холбогдуулан төрийн өндөрлөг, УИХ-ын гишүүд өнөөдөр 13.00 цагт Их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө. Цэцэг өргөх ёслолд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболд, Хотын дарга С.Батболд нар оролцох  юм байна.

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан өдөр юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.