21/06/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

БГД-ийн эрүүл мэндийн төв “Иргэдийн санал хүсэлт сонсох өдөр” аяныг эхлүүллээ

НЭМГ-ын харьяа Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор “Иргэдийн санал хүсэлт сонсох өдөр” аяныг эхлүүлж байна.

Аяны хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тус дүүргийн “Ахмад настны эмнэлэг”, хүүхэд болон насанд хүрэгчдийн “Эмүжин” шүдний амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн санал хүсэлтийг сонсох, улмаар эмнэлэгийн тусламж, үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай болон үйлчлүүлэгчдэд тулгамдаж буй нийтлэг асуудлыг судалж, шийдвэрлэхээр зорьжээ.

Иргэдийн хувьд, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхэд эмч, сувилагч нарын харилцаа хандлага, мэргэжлийн ур чадвар тун чухал байдгийг онцолж, дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны цар хүрээ, зохион байгуулж буй ажлуудад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

“Иргэдийн санал хүсэлт сонсох өдөр” аяныг цаашид тус дүүргийн эрүүл мэндийн төв, хүүхдийн амбулатори болон Хүүхдийн нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд иргэд, үйлчлүүлэгчдээс ирүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусган ажиллахыг зорьжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.