21/06/2019 · niitlelch.mn (Archiv)
· Archive
Дуу хөгжмийн багш нарыг вакумжуулсан сургалтад хамруулна
Нийслэлийн Соёл, урлагийн газраас харьяа байгууллагууд тэр дундаа нийслэлийн дүүргүүдийн соёлын ордны дуу, бүжиг, хөгжмийн дугуйлангийн багш нарт зориулсан вакумжуулсан сургалтыг СУИС-тай хамтран тус сургуулийн харьяа “Эгшиглэн” зуны сургалтын төвд энэ сарын 25-28-нд зохион байгуулах гэж байна.
Дүүргүүдийн соёлын ордны багш нарын чадавхийг сайжруулах, туршлага солилцуулах зорилготой тус сургалтад нийслэлийн долоон дүүргийн соёлын ордны 25 багшийг хамруулж байна.
Энэ дашрамд дуулгахад нийслэлийн соёл, урлагийн салбарын ажилтан, албан хаагчид, уран бүтээлчдийг чадавхижуулах тус сургалтыг мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулна.
This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.
Comments (0)
No comments yet.
Log in to comment.