26/06/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох эрхийн бичгийн сургалт боллоо

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”-ийн хүрээнд Мэргэжлийн болон давтан сургалт зохион байгуулагдаж байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Мэргэжлийн болон давтан сургалт зохион байгуулахаар эрх авсан 50 байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдрөөс “Дүнжингарав” дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд дүүргүүдийн ХХҮХ-ээс суралцах эрхийн бичиг авсан иргэдэд сургалтын байгууллагуудын мэдээллийг хүргэж, сургалтад хамрагдах эрхийн бичгийн бичилт хийн ажиллаж байгаа аж.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.