2017.05.20 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Улсын арслан П.Аюушийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болж байна.
Яг одоо Монгол Бөхийн өргөөнд Улсын арслан П.Аюушийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болж байна. Тус барилдаанд түрүүлсэн бөхийг гурван сая төгрөг, үзүүрлэсэн бөхийг хоёр сая төгрөг, их шөвөгт шалгарсан бөхчүүдийг тус бүр нэг сая төгрөгөөр байлах ажээ. “Нисэхийн” хэмээх Пагмын Аюуш нь Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан юм. Тэрээр 1946 онд зургаа давж улсын заан болсон бол 1949 онд ес давж түрүүлэн арслан цолны болзлыг хангаж байжээ.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.