04/07/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Аялал жуулчлалын төв “Чингис хааны музей” байгуулна

Чингис хааны музей байгуулах, Байгалийн түүхийн музейг Үлэг гүрвэлийн музейтэй нэгтгэх тогтоол баталжээ. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв.

Тэрбээр, “Байгалийн түүхийн музейн барилга ашиглалтын хугацаа дуусаж, нурахад бэлэн болсон. Үүний улмаас 12 мянган үзмэрийг агуулахад хадгалж байгаа. Уг музейн шинэ барилга ашиглалтад орох хүртэл өнөөгийн Үлэг гүрвэлийн музейн байранд үзмэрийг нээх юм. Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг буулгаж, Чингис хааны музейг байгуулах бөгөөд өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар зураг төслийг нь танилцууллаа. Уг музей Чингис хаантай холбоотой бүхий л судалгаа, шинжилгээ, эрдэм шинжилгээ болон аялал жуулчлалын төв байх юм. Энэ бол хүүхэд, залууст эх түүхээ танин мэдэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, түүгээр бахархах үзлийг төлөвшүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх түүхэн шийдвэр юм” гэлээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.