05/07/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Капитал банкны зээлдэгчдийн эргэн төлөлт УБ хотын банкинд шилжив

Капитал банкыг албадан татах буулгах шийдвэр гарсантай холбоотойгоор тус банкаар дамжуулан орон сууцны 8 хувь болон 5 хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан Улаанбаатар хотод бүртгэлтэй барьцаа хөрөнгө бүхий зээлийн эргэн төлөлтийг Улаанбаатар хотын банк хүлээн авахаар боллоо.

Капитал банкаар дамжуулан ипотекийн зээлд хамрагдсан, зээлийн барьцаа хөрөнгө нь Улаанбаатар хотод бүртгэлтэй иргэд Улаанбаатар хотын банкны 1800-1800 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Капитал банкны хөдөө орон нутагт бүртгэлтэй барьцаа хөрөнгө бүхий орон сууцны зээлийн үйлчилгээ үзүүлэгч банкны тухай мэдээллийг ойрын хугацаанд мэдээлэх болно. Энэ хугацаанд зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт орохгүй бөгөөд эдгээр иргэд зээлийн эргэн төлөлтөө өмнө нь төлж байсан дансандаа хуваарийн дагуу үргэлжлүүлэн төлж гэрээний үүргээ гүйцэтгэнэ үү.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.