2019.07.05 · niitlelch.mn (Archiv)
· Архив
ДУНДГОВЬ: “Цэвэрхэн наадацгаая” аяныг зохион байгуулж байна
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд наадамчин олныг дэлхийд ганцхан Монгол наадмаараа хоггүй цэвэрхэн наадахыг уриалах, байгаль орчиндоо хог үлдээлгүй аялж зугаалахыг сануулах, иргэдийн байгальд ээлтэй хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Цэвэрхэн наадацгаая” аяныг зохион байгуулж байна.
Аяныг Дундговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас хэрэгжүүлэн наадмын өдрүүдэд цэвэр цэмцгэр наадахыг Дундговьчууддаа уриалж байна. Уриалгад нэгдэхийн тулд та бүхэн сошиал орчинд “Цэвэрхэн наадацгаая” уриалгыг өөрийн фрэйм, ковер зургаа сольж, видео танилцуулгуудыг хуваалцаж, найз нөхдөө уриалан тус аянд нэгдэх боломжтой. Цэвэрхэн наадацгаая.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.