05/07/2019 · niitlelch.mn (Archiv) · Archive

Хүүхэд залуусыг байлдан дагуулж буй “Vandebo” хамтлагийн нэрийн учир…

Хүүхэд залуусын сонсох дуртай уран бүтээлийг үйлдвэрлэж, нэр алдар нь маш богино хугацаанд түгсэн хамтлаг бол “Vandebo” хэмээх өвөрмөц нэртэй хамтлаг юм.

Тус хамтлагийг  “Опозит” хамтлагийн гишүүн Г.Энэрэл гаргаж ирсэн гэлцдэг. Г.Энэрэл “Vandebo” хамтлагийн залуус маш тууштай, аливаа зүйлийг хурдан сурдаг. Энэ нь тэдний бусдаас ялгарах онцлог, амжилттай яваагийн шалтгаан хэмээн ярьж байсан удаатай.

“Vandebo” гэсэн нэрийг хамтлагаараа ярьж байгаад өгчээ. Ш.Энхжамц өвөө Ванган, эмээ Дэжидийнхээ нэрний эхний үеүдийг авснаар “Ванде” гэсэн үг бүтжээ. Харин Б.Эрдэнэболд нэрийнхээ жинхэнэ нэрний товчлолоор “Эбо” гэсэн үе бүтээсэн байна. “Вандебо” гэсэн нэр ийм учиртай аж. Хамтлагийн гишүүн Ванде реппер NMN-ийн найз залуу гэдгийг олон нийт андахгүй сайн мэднэ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.