17/02/2021 · niitlelch.mn (Archiv) · Archive

“Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботоор иргэдэд 24 цагийн турш мэдээлэл өгч байна

Хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn  албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд чатбот үүсгэн ажиллаж байна. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байгаа юм. Тухайлбал “Нийслэлийн мэдээ” албан ёсны фэйсбүүк хуудасны чатботод энэ сарын 11-нээс иргэд шаардлагатай мэдээ мэдээллээ автомат хариулагч болон мэдээллийн ажилтантай холбогдох хэлбэрээр авч эхэлсэн.

2021 оны 02 дугаар сарын 11-16-ны өдрийн байдлаар чатботод нийт 473 иргэн хандаж, мэдээлэл авсан байна. Үүний 285 нь автомат хариулагчаас мэдээллээ авсан  бол 188 иргэн мэдээллийн ажилтантай холбогдсон байна.

Иргэдийн дийлэнх нь  “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хуваарь, байршил, гэрээр ирж шинжилгээ авах эсэх тухай, зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь, хязгаарлалт тогтоогоогүй 14 чиглэлийн байгууллагын ажилтан, албан хаагчид хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож болох эсэх, нийтийн тээврийн үйлчилгээний маршрут, цагийн хуваарийн тухай, тухайн байршилд нийтийн тээврийн чиглэл явахгүй байгаа тухай, эмнэлгийн тусламж үйлчилгээний болон төрийн үйлчилгээний талаарх санал, гомдол зэрэг асуудлаар  холбогдож байгаа бөгөөд хүсэлтийг шуурхай хүлээн авч, оператор ажилтан зохих хариулт өгч ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.