16/03/2021 · niitlelch.mn (Archiv) · Archive

2023 онд УБ хотод болох “Зүүн Азийн Залуучуудын II наадам”-ын бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ

Зүүн Азийн Залуучуудын хоёрдугаар наадмыг 2023 онд Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг 2017 онд авсан.

Уг наадмыг зохион байгуулах асуудлаар өнөөдөр /2021-03-16/ нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Монголын Үндэсний Олимпийн хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Улаанбаатар спорт менежмент НТӨХК-ийн захирал Б.Тамир болон холбогдох албаны хүмүүс уулзаж, санал солилцлоо.

Тухайлбал, Зүүн Азийн Залуучуудын хоёрдугаар наадмыг зохион байгуулах хороог нийслэлийн Засаг дарга удирдах бөгөөд бэлтгэл ажил болон нарийн төлөвлөгөө гаргаж, ажилдаа шуурхайлан орох талаар ярилцлаа.

Мөн  Д.Сумъяабазар уг наадмыг зохион байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлээд цаашид хотын эдийн засгийг дэмжсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулна гэсэн юм.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.