16/03/2021 · niitlelch.mn (Archiv) · Archive

Өвөрхангайн шахмал түлшний үйлдвэртэй танилцав

Холбогдох албаны хүмүүс Өвөрхангай аймгийн Баянтээгийн нүүрсний уурхайн сайжруулсан шахмал түлшний үйлдвэртэй танилцав.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын гэр хорооллын айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангаж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор анх 2019 оноос эхлэн Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг барьж байгуулсан бөгөөд, хоногт 120 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулж үйлдвэрлэлийг өргөтгөж сайжруулсан шахмал түлшийг айл өрхүүдийн хэрэглээнд нэвтүүлэхэд эхний ээлжинд 2,3 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа аж.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр агаарын чанарын стандартад нийцсэн хүхэрлэг хий (SO 2 ), РМ10 тоосонцор, Азотын давхар исэл (NO 2) буурч, нам даралтын зуух болон айл өрхүүд шахмал түлшийг хэрэглээндээ өргөнөөр нэвтрүүлнэ. Улмаар Өвөрхангай аймаг төдийгүй Архангай, Баянхонгор, Булган аймгуудыг ч шахмал түлшээр бүрэн хангаж агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах эдийн засгийн ач холбогдолтой тул санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

Баянтээгийн уурхай нь эдүгээ 59 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд нүүрснийх нь нөөц анх 29 сая тонн гэж тогтоогдсон аж.

Баянтээгийн уурхайн нүүрс нь илчлэг өндөртэй ч дэгдэмхий хий, тортог, хүхэр ихтэй, илчлэгийн хувьд нэг тонн шахмал түлш хоёр тонн нүүрстэй тэнцдэг байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.