16/03/2021 · niitlelch.mn (Archiv) · Archive

Амиа алдсан иргэдийн ар, гэрт ЭМГЭНЭЛ илэрхийллээ

УОК-оос Хүчтэй шороон шуурганы улмаас амиа алдсан иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийллээ /2021-03-16/

Эмгэнэлд,

2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Дундговь аймагт болсон байгалийн аюулт үзэгдэл, хүчтэй шороон шуурганы улмаас есөн хүн амь насаа алдаж нөхөж баршгүй гарз тохиолоо.

Улсын онцгой комисс талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу аймгийн холбогдох байгууллагууд орон гэргүй болсон айл өрхүүдэд гэр, эрүүл мэнд, хүнс, өвс, тэжээл зэрэг шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлж байна.

Мөн уруудсан малыг эрж хайх, хорогдсон малын тоог гаргах, малын сэг зэмийг устгах ажил үргэлжилж байна. Нийт суманд учирсан хохирлын үнэлгээг гаргаж байгаа бөгөөд Улсын онцгой комисс шаардлагатай бүх арга хэмжээг авч байна.

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС

2021.03.16

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.