19.03.2021 · niitlelch.mn (Archiv) · Archiv

Тавдугаар сарын нэгнээс орон нутагт дархлаажуулалт эхэлнэ

Улсын Онцгой комиссоос энэ сард болон ирэх сард манай улсад нийлүүлэх вакцины тоо хэмжээг дэлгэрэнгүй танилцууллаа.

Ирэх сарын сүүл гэхэд нийт 1.6 сая тун вакциныг таван өөр үйлдвэрлэгчээс хүлээн авах юм байна. Манай улсад вакцинжуулалт хоёрдугаар сард эхэлж, үргэлжилж байна. Шинэ вакцинууд хүлээн авснаар нийслэлийн 1.5 сая иргэнд хангалттай тун бүхий вакцинтай болно гэдгийг УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг онцолсон юм.

Дархлаажуулалтад хамрагдаж буй иргэдийг 30 минут хүлээлгэн, хариу урвал гарах, эсэхийг нь ажиглаж байна. Харин ирэх сард ажиглах хугацаа 30 минутаас буурах тул нэг өдөрт дархлаажуулалтад хамрагдах иргэдийн тоо 2-3 дахин өснө. Өдөрт 80 мянга хүртэл иргэдээ дархлаажуулахаар төлөвлөжээ.

Мөн тавдугаар сарын нэгнээс орон нутагт дархлаажуулалт эхэлнэ.

Dieser Artikel stammt aus dem früheren niitlelch.mn-Archiv. Ursprüngliches Datum oben.
🗎 Archivkopie (2026-10-24)
Archivkopie: Wir speichern das HTML der Quelle zum Zeitpunkt des Abrufs. Auch wenn das Original gelöscht oder geändert wird, bleibt nachlesbar, was dort stand. Die SHA-256-Prüfsumme belegt, dass die Datei unverändert ist.

⚑ Fehler melden

Kommentare (0)

Noch keine Kommentare.

Zum Kommentieren bitte anmelden.