22/03/2021 · niitlelch.mn (Archiv) · Archive

Г.Занданшатар: Казах түмэн ямагт миний хүндэтгэлийн хойморт байдаг

Өвөрмөц соёл, гайхам ахуй, уламжлалаа өнөөдрийг хүртэл хадгалж, өвгөдөөс өвлөсөн заншил, ёсоо түмэн зуунаар өвлөж хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай золгосны Нарны баяр, Наурызын баяр өнөөдөр охиож байгаа билээ.

Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудаснаа,

“Нарны баяр-Наурызыг тохиолдуулан казах түмнийхээ төлөөлөлтэй уулзаж, баярын мэндчилгээ дэвшүүллээ. Аав маань Атрын 2-р аянаар Чандганы САА-д казахуудтай мөр зэрэгцэн ажиллаж, үр бүтээлтэй хөдөлмөрлөж байсан. Казахууд аавд маань маш хүндэтгэлтэй ханддаг. “Аавыг хүндэлдэг хүмүүсийг ашид мөнх хүндэлж бай” гэсэн үг байдаг. Тиймээс Казах түмэн ямагт миний хүндэтгэлийн хойморт байдаг билээ” хэмээжээ.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.