22/05/2017 · niitlelch.mn (Archiv) · Archive

Сүхбаатарын талбайд” приус”машин шатаахыг завдлаа.

Өнөөдөр Сүхбаатарын талбайд Приус автомашины татвар нэмсэнтэй   холбогдуулан жагсаал боллоо.                                                    Тэд  автомашин импортлогч жирийн иргэдийн амьдралд хүнд цохилт боллоо хэмээн тавдугаар сарын 19-ний өдөр УИХ-ын дарга М. Энхболдод шаардлага хүргүүлсэн бөгөөд уг шаардлагын хариуг нэхэж ийнхүү өнөөдөр жагсахдаа Приус автомашиныг шатаахыг завджээ.

Уг шаардлагад:

“УИХ-аас баталсан татварын нэмэгдэл автомашин импортлогч жирийн иргэдийн амьдралд хүнд цохилт боллоо.

Татварыг нэмэгдүүлэх хууль нь 10,000 гаруй гэр бүлийг орлогогүй, ирээдүйдээ итгэх итгэлгүй, нийгмийн дундаж давхаргаас ядуу анги руу шууд гулгуулсан шийдвэр болсон гэж бид үзэж байна.

Өнөөдөр эх үүсвэрээсээ салсан энэ иргэд эсэргүүцлийн дараагийн алхмыг хийхээс өмнө 2017 оны 5-р сарын 22-ны 09:00 цагаас өмнө тодорхой хариулт өгөхийг шаардаж байна. Энэхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.