23/03/2021 · niitlelch.mn (Archiv) · Archive

Шар өвсний гал түймрээс сэрэмжил!

Хаврын хуурайшилтай, салхи шуургатай үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гарах гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байдаг.

Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид 2020 онд энэ төрлийн 273 удаагийн дуудлагаар шуурхай ажиллаж гал түймрийг унтраасан. Гал түймрийн улмаас 228.4 га талбай шатлагад өртсөн байна.

Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай гал гаргах, халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна. Ялангуяа нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд айлууд хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ой хээрийн түймэр гарах эрсдэлийг дагуулж байгаа тул онцгой сэрэмжтэй байхыг Дорнод аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

This article is from the earlier niitlelch.mn archive. Original publication date shown above.
🗎 Snapshot (2026-10-24)
Archived copy: we store the source HTML at the moment of crawling. Even if the original is deleted or changed, you can see what it said. The SHA-256 checksum proves the file is unchanged.

⚑ Report an error

Comments (0)

No comments yet.

Log in to comment.